Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр нийслэл дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзлаа.

\"Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсантай холбогдуулан УИХ-аар хэлэлцэх Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч жилд 502.5 хэрэг шийдвэрлэдэг, ачаалал их, шүүх нүүдэллэн ажилладаг зэргийг шүүгчид онцлоод шүүгчийн орон тоо нэмэгдүүлэхийг хүслээ. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хувьд ээдрээ төвөгтэй, олон хавтастай хэрэг шийдвэрлэдэг, шүүгчийн орон тоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг шүүгчид хэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхүүдэд ажиллалаа

Мөн дээрх шүүхүүдийн байр ашиглалтын шаардлага хангахгүй, багтаамж, тохижилт муу зэрэг тулгамдсан асуудал байгааг шүүгчид ярилаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах боломжийг судалж, шийдвэрлэхийг хүсэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхүүдэд ажиллалаа

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчид шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны тоо жил ирэх тусам өсөж, тэр хэрээр шүүхийн ачаалал нэмэгдэж байгааг онцлоод шүүгчийн орон тоог УИХ-ын 42 дугаар тогтоолд нийцүүлж, нэмэгдүүлэх талаар саналаа хэлэв. Түүнчлэн шүүгч томилолтоор ажиллах хугацааг уртасгах, шүүхийн техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, карьераа ахиулах боломжоор хангах талаар бодлого хэрэгжүүлэхийг шүүхийн Тамгын газрын дарга нар хүссэн. Энэ талаарх бодлогын асуудлыг хуулийн төсөлд тусгасан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэлэв.

Энэ онд 20 шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх боломжтой байгаа бөгөөд ачаалал өндөртэй шүүхүүдэд хуваарилах талаар судалж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын төгсгөлд хэлээд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллахыг шүүгчдээс хүслээ.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс