Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг өчигдөр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн нар шүүхийн байр болон шүүгчийн орон тоо,шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэв. Тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү шүүхийн захиргаа удирдлага, хүний нөөц, засвар үйлчилгээ,тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм.

Хүний нөөцийн тогтвортой байдалд анхаарахыг хүсэв

Баянгол, Хан-Уул дүүрэг хүн ам ихтэй, нийслэлийн захиргааны байгууллага болон үйлдвэрлэл үйлчилгээний төвүүд олноор төвлөрсөн. Шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаан ээдрээ төвөгтэй, ачаалал их зэрэг онцлогтой. Тиймээс шүүгчийн орон тоог нэмэх шүүхийн байрны асуудлыг шийдэх зэрэг саналыг шүүгчид хэлсэн. Мөн шүүхийн захиргааны хүний нөөцийн тогтвортой байдалд анхаарч ажиллахыг хүслээ. Онолын болон практик сургалтыг тогтмолжуулах болон шүүхийн бие даасан, шүүгчийн халдашгүй байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх саналыг шүүгчид хэлэв.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Хүний нөөцийн тогтвортой байдалд анхаарахыг хүсэв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, зорилтыг танилцуулаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулийн төслүүдэд саналаа өгч, санаачилгатай байхыг шүүгч нараас хүслээ.

 

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар