Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нар 2019 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Майкл Стэнли Клечески, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Михай Галошфаи нартай уулзлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Майкл Клеческид хоёр орны шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд ирэх онуудад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Элчин сайд ноён Майкл Клечески хариу талархал илэрхийлээд цаашид шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Төрийн департмент, Хууль зүйн яам, Сангийн яам зэрэг байгууллагууд хоорондын хоёр талын хамтын ажиллагааг тууштай дэмжиж аливаа санал, санаачилгыг нээлттэй хүлээж авахаа илэрхийлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Михай Галошфаитай уулзав.
Уулзалтаар хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын урт хугацааны харилцааны суурийг 2020 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тавьж харилцан өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг зохион байгуулах, Унгарын шүүхийн тогтолцоотой танилцах, туршлага судлах сургалтыг зохион байгуулах, Европын шүүхийн стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр эрмэлзэн ажиллахаар ярилцаж тохиролцов.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 1贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар