Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нийлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хатагтай Тара Нийлийг ОУХЭЗБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсэв. Тэрээр цаашлаад Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд ОУХЭЗБ-ын үүрэг, оролцоо их байсныг онцлон тэмдэглэн талархал илэрхийлэв.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Талууд уулзалтын үеэр 2012 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн төслүүдээ дүгнэн ярилцаад ирээдүйн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд шүүгчдийг сургах, ялангуяа гэр бүл, насанд хүрээгүй хүний хүчирхийлэлтэй холбогдолтой хэрэг маргааны шийдвэрлэх чиглэлээр чадавхжуулах, гэр бүл, насанд хүрээгүй хүний дагнасан шүүх байгуулах талаар судалгаа хийх, хуулийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Хатагтай Нийл өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын шүүхийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, шүүгчийн эрх зүй болон ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ШЕЗ-өөс гарсан аливаа ажил хэрэгч саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын Олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан референт С.Гандолгор, хоёр талт хамтын ажиллагаа харицусан референт Г.Солонго болон ОУХЭЗБ-ын Төслийн зохицуулагч С.Одончимэг нар байлцав.
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар