Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын II ээлжийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, энэ удаагийн сургалтаар нийт шүүгчдийн заавал судлах Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулах тул сургагч багш нарт оногдсон энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ ухамсарлаж, үр бүтээлтэй суралцаж, сургалтыг удирдан явуулах бүхий л ур чадварт суралцах шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн тэрээр Азийн сангийн хэрэгжүүлж байгаа \"Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ уг сургалт явагдах болсныг дуулгаж, энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт болон үндсэн сургалтыг зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлж байгаа Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт талархлаа илэрхийлсэн юм. Сургалтын нээлтэд Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар оролцсон бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны гомдол хянан шийдвэрлэлтийн байдал болон бусад холбогдох мэдээллийг суралцагчид өгч, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Сургалтын үеэр сургагч багш нар бэлтгэж ирсэн гарын авлагын төслүүд, кейсүүдээ нэгтгэн боловсруулж, гарын авлагын төслөө хэлэлцүүлж, сэдэв тус бүрийн заах арга зүйг хэлэлцэн тогтлоо.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Үндсэн хууль ба хүний эрх, шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Мөн сургагч багш нар үзүүлэх сургалт зохион байгуулж, төгсгөлд нь сургалтын заах арга зүй, хичээлийн төлөвлөлт, агуулгыг боловсруулахтай холбоотой санал, дүгнэлтээ хэлэлцэж, цаашид анхаарах зүйлсийн талаар хоорондоо хэлэлцэв.

 

Сургалтын үр дүнд 2019 оны \"Үндсэн хууль ба Хүний эрх”, \"Шүүгчийн ёс зүй”-н сургалтын гарын авлагын төслийг эхний хувилбараар боловсрууллаа.

 

Бэлтгэгдсэн сургагч багш нар 2019 оны 06, 08, 09 дүгээр саруудад зохион байгуулагдах\"Үндсэн хууль ба Хүний эрх”, \"Шүүгчийн ёс зүй”-ншүүгчдийн заавал судлах сургалтад багшлах юм.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН