Үндсэн хууль ба Хүний эрх,Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо 

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан \"Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-ийн онцлогийг танилцуулсан бөгөөд тус хөтөлбөрөөр \"Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүй”-н сургалт нь шүүгчдийн жил бүр зайлшгүй судлах сургалт болсон тул 2019 онд бүсчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг эдгээр сургалтад хамруулах болсныг онцолж 2019 оны сургалтын агуулга, төлөвлөгөөг танилцуулсан юм.

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо 

Сургалтын эхний өдөр Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, боловсрол судлалын доктор У.Туяа (Ph. D) \"Насанд хүрэгчдийн сургалтын онцлог”, \"Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх арга зүй” сэдвээр сургагч багш нарын мэдлэгийг гүнзгийрүүлж, өмнөх жилийн сургалтын үеэрх асуудал бэрхшээлүүдийн талаар ярилцлаа.

 

Үүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын дарга, профессор Ж.Бямбадорж \"Үндсэн хууль ба хүний эрх: өнөөгийн төлөв байдал, олон улсын чиг хандлага” сэдвээр, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ \"Хүний эрх ба шүүхийн хамгаалалт: Олон улсын гэрээг шүүхийн практикт хэрэглэх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

Сургалтын хоёр дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж (Sc.D) (Ph.D) \"Үндсэн хуулийн үзэл санаа ба суурь зарчим”, \"Үндсэн зохицуулалт, түүнийг бусад хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхэд удирдлага болгох онол, арга зүйн асуудал” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн профессор О.Мөнхсайхан \"Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчим, түүний хэрэглээ ба Монгол Улс дахь шүүгчийн ёс зүй, хариуцлагын төлөв байдал, дүн шинжилгээ. практикт тулгарч буй асуудал” сэдвээр сургагч багш нарт мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо  

Сургалтын үеэр сургагч багш нар багт хуваагдаж, 2019 оны Шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийн төслийг эхний хувилбарыг боловсруулсан бөгөөд 2019 оны \"Үндсэн хууль ба Хүний эрх”, \"Шүүгчийн ёс зүй”-н сургалтын дэд сэдвүүдийг хэлэлцэж, гарын авлагын төслийг сургагч багш нарын дараагийн сургалтаар бэлтгэж ирэхээр болов.

 

Сургагч багш нарын дараагийн сургалт 2019 оны 05 дугаар сард болох бөгөөд хуваарилагдсан сэдвийн дагуу багш нар үзүүлэх сургалт зохион байгуулж, сургалтын хөтөлбөр, гарын авлагын төслийг эцэслэх юм.

 

Бэлтгэгдсэн сургагч багш нар 2019 оны 06, 08, 09 дүгээр саруудад зохион байгуулагдах \"Үндсэн хууль ба Хүний эрх”, \"Шүүгчийн ёс зүй”-н шүүгчдийн заавал судлах сургалтад багшлах юм.

Үндсэн хууль ба Хүний эрх, Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо 

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2019.03.20