Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг сонгон судлах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд иргэний эрх зүйн тодорхой сэдвүүдээр сургалтыг удирдан явуулах шүүгч багшийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж сонгон шалгаруулах тул эрхэм шүүгч таныг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


2019 оны Иргэний эрх зүйн үндсэн сургалт нь дараах сэдвийн дагуу байна. Үүнд:


Сэдвийн нэр /ИХ-ийн 343-486 дугаар зүйл

III ДЭД ХЭСЭГ

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ҮҮРЭГ/

1

Ажил гүйцэтгэх

1. Аль нэг сэдэв дээр 1-2 тохиолдлыг эрх зүйн тохиолдол боловсруулах шүүгчийн сонгон шалгаруулалт дээр хэрэглэгддэг албан ёсны аргачлалын дагуу дэлгэрэнгүй боловсруулж ирүүлэх;

2. Аль нэг сэдвийн хүрээнд 1-2 шүүхийн шийдвэр дээр ШСМСХ-ээс гаргасан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалын дагуу дүн шинжилгээ хийж ирүүлэх.

2

Хөлсөөр ажиллах

3

Хөдөлмөрлөх

4

Аялал жуулчлал

5

Тээвэрлэлт

6

Даалгавар

7

Хөрөнгө итгэмжлэх

8

Илгээмж

9

Зуучлал

10

Худалдааны зуучлал, комисс

11

Шагнал олгохоор нийтэд амлах,уралдаант шалгаруулалт

12

Хадгалалт

13

Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах

14

Даатгал

15

Төлбөр тооцоо

16

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхбүхий хуулийн этгээдээс зээл олгох

17

Мөнгөн хадгаламж

18

Банкны баталгаа

19

Батлан даалт

20

Тооцоо нийлэх

21

Үнэт цаасны эргэлтээс үүсэх үүрэг

22

Хамтран ажиллах

23

Асран тэтгэх

24

Тоглоом, мөрий

 

БОЛОВСРУУЛАХ БОДЛОГО, ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА

 

Агуулгад тавих үндсэн шаардлага


- Бодлогын бодолтод тухайн сэдвийн агуулгыг задалж, дэлгэрүүлсэн байна.

- Бодлого бодох аргачлал, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалтын дагуу боловсруулсан байна.

-Тухайн бодлого, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг ашиглан сургагч багш сургалт явуулах бололцоог бүрэн хангасан байна.

- Мэдлэг олгохын зэрэгцээ хууль тайлбарлан хэрэглэх арга зүйд хөтөлсөн, чиглүүлсэн байна.

- Зохиогчийн эрхийн зөрчилгүй байна. 

 

Хэлбэрийн шаардлага


Хэмжээ:


- Тухайн бодлого, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ тус бүр нь 2-оос доошгүй нүүр байна.


Формат:


- Үсгийн хэмжээ 12, фонтын хэлбэр \"Аrial”, мөр хоорондын зай \"1.15”, үг, үсгийн болон найруулгын алдаагүй, холбогдох ишлэл зүүлтийг багтаасан байна.

Мөр хоорондын зай бүх хуудаснуудын хувьд нэгэн жигд байх, гарчиг, үндсэн бичвэр, тайлбар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар хийгдсэн байна.


СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ СУРГАГЧ БАГШИД ТАВИХ ШААРДЛАГА:


Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй шүүгч нь тухайн сонгосон иргэний эрх зүйн сэдвээр дагнан мэргэшсэн болон мэргэших сонирхолтой дараах шаардлагыг хангасан байна.


- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

- Судалгаа, шинжилгээ хийх туршлага, чадвар, хүсэлтэй байх.


Хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 06

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн шүүгч багш дээрх материалыг өөрийн товч намтар (CV)-ын хамт 2019 оны 03 дугаар сарын 06-ны дотор [email protected] хаягаар PDF форматаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг-с /цахим хаяг: [email protected], утас: 51-267697, 99038566/ лавлана уу.

 
 
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн