Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.11.19) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар \"Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийг тоймлон хүргэе.

 

Шүүгчийн Ёс зүйн гомдол шийдвэрлэлт өнгөрсөн онтой харьцуулбал:

 

Шүүхийн Ёс зүйн хороонд өнгөрсөн оны мөн үед 325 шүүгчид холбогдох 214 гомдол ирж байсан. Харин өнөөдрийн байдлаар 277 шүүгчид холбогдох 203 гомдол иржээ. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гомдлын тоо 5.2 хувиар, гомдолд холбогдох шүүгчийн тоо 15 хувиар буурчээ. Мөн Шүүх бүрэлдэхүүнд гаргасан гомдол 47 байсан бол 20 буюу 42.5 хувь болж буурсан байна.

 

Харин Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувь, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр 50 хувиар өссөн байна.

 

Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр сүүлийн 5 жилд:

 

Хүлээн авсан гомдол, түүний шийдвэрлэлтэд шинжилгээ хийхэд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол гаргасан байна.

 

Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаснаар (хэд хэдэн байгууллагад гаргах зэрэг давхардсан тоогоор) 1641 шүүгчид холбогдуулан гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10.0 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргажээ.

 

Шүүхийн Ёс зүйн хороо 45 шүүгчийг сануулах, 17 шүүгчийн цалинг бууруулах, 7 шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр магадлалаар 2 шүүгчийг огцруулах, 5 шүүгчийн цалинг 20-30 хувиар 1-6 сар бууруулах, 7 шүүгчийг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нийт сахилгын шийтгэл ногдуулсан Ёс зүйн хорооны магадлалын 20.2 хувийг эзэлж байна.

 

Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлын агуулга: \"21 хувийг хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн, 21 хувийг шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны журам зөрчсөн, 19 хувийг мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй, 14 хувийг хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга, 2 хувийг шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн, 2 хувийг бусад” гэжээ.

 

Шүүхийн ёс зүйн хорооны магадлалаар тогтоогдсон шүүгчийн ёс зүйн зөрчлийн агуулгыг тоймлон үзвэл: 

 

• Хэргийн оролцогчийн нэг талд үйлчилж, хэргийг санаатайгаар буруу шийдвэрлэсэн,

• Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, бусдын нөлөөнд автаж хэргийг шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан,

• Шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгддэггүй, шүүхийн шийдвэрээ хугацаанд нь гаргадаггүй,

• Гомдол, хүсэлтэд шүүх албан бичгээр хариу өгсөн, шийдвэр гаргаагүй,

• Нотлох баримтыг холбогдох иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргуулах, ямар нэгэн шалтгааны улмаас хугацаа алдсаны эцэст давж заалдах гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангадаггүй, өмгөөлөгч сонгох, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй,

• Шүүхийн захиргааны ажилтнуудыг үл хүндэтгэж, загнаж зандарсан, бүдүүлэг зан авир гаргасан, шүүхийн захиргааны удирдлагын үйл ажиллагаанд оролцсон,

• Ажлын цаг ашиглалт муу, хуралдааныг товлосон цагтаа эхлүүлдэггүй, хойшлуулдаг,

• Шүүгч, харилцааны соёлгүй, мэдлэг ур чадвар дутагдалтай, хайнга ханддаг гэх гомдол нийт сахилгын хэргийн 90 гаруй хувийг эзэлж байна. 

 

 

Цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх хэд хэдэн асуудал байна.

 

1. Шүүгчийн хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, /Бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаагүй одоо 2 гишүүн дутуу, Хууль зүйн асуудал эрхэлсэн ТЗ-ны байгууллагаас нэр дэвшүүлсэн 3 гишүүн ажлын ачааллаас шалтгаалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр Шүүхийн ёс зүйн хорооны хэвийн үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөөтэй байна/.

2. Шүүгчийн хариуцлага, хувь заяаны асуудлыг шийдвэрлэх нэн хариуцлагатай үүргийг үндсэн ажлын зэрэгцээ орон тооны бусаар гүйцэтгэж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх, цалин урамшууллын системийг хуульчлах,

3. Монголын хуульчдын холбооны дүрмийн зохицуулалтаас шалтгаалж 5 удаа нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан боловч, олонхын санал аваагүй гэдэг шалтгаанаар 1.5 жил, 10 сар болж хойшлогдож байна.

4. Гомдол шалгах, нотлох, хянан шийдвэрлэх чиг үүргийг олон улсын эрх зүйн индекс өндөртэй орнуудын түвшинд хүргэх,

5. Ёс зүйн хорооны дүрмийн зарим процессыг хүндрүүлж байгаа, хүнд суртал үүсгэсэн зохицуулалт, шүүхээр хянагдах хүрээ хязгаарыг өөрчлөх замаар Ёс зүйн хорооны шийдвэрийн үр нөлөөг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв  

Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв
Шүүгчийн ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэв 

 

Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын алба,

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс