Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа:
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09.00-17.00 цаг хүртэл
Сонгон шалгаруулалт болох газар: Шүүхийн ерөнхий зөвлөл
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх
2. Дээд боловсролтой байх
3. Ял шийтгэлгүй байх
Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1.Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл/ өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахимхуудас /www.judcouncil.mn /-аас татан авч бөглөх/
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3.Дээд боловсролын дипломын хуулбар
4.Цээж зураг 2 хувь /4x6/
5.Шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг / арван мянган төгрөг/
Бүртгүүлэх хаяг:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр,104тоот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Улаанбаатар хот, Монгол Улс
Шалгалттай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 70007028,70008025 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг
1. Монгол Улсын Үндсэн хууль
2. Монгол Улсын Их Хурлын тухай хууль
3. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
4. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
5. Монгол Улсын Иргэний хууль
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
7. Гэр бүлийн тухай хууль
8. Төрийн албаны тухай хууль
9. Хөдөлмөрийн тухай хууль
10. Хувь хүний нууцын тухай хууль
11. Архивын тухай хууль
12. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай
13. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан дүрэм, журам
Сонгон шалгаруулалт болох өдрийг жич зарлана.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ