-Шүүгчийн ёс зүйн сургалтад бүх шүүгч оролцож байгаагаараа онцлог-

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаа юм. Нийслэл дэх шүүгчдэд зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

Нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэллээ

\"\"Сургалтын нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж \"Шүүхийн сургалтын дизайныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 2014 онд баталж, хэрэгжүүлсэн. Сургалтын ийм дизайн удахгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор батлагдана. Энэ төлөвлөгөөгөөр шүүгчийн ёс зүй, хүний эрхийн сургалт үндсэн, бусад нь сонголтын шинжтэй байх юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хүний эрх болон ёс зүйн сургалтад заавал хамрагдана.

 

 

Энэ удаагийн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн юм.

 

 

Мөн Монголын шүүгчдийн хүний нөөцийг бэхжүүлэхэд хамтран ажилладаг Азийн санд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийллээ. Азийн сан нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлж, шүүгчдэд академик мэдлэг олгохуйц ёс зүйн гарын авлагууд хэвлүүлсэн зэргийг онцолсон юм.

 

 

\"\"Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Диана Фернандез \"Шүүх засаглалыг шинэчлэхэд Азийн сан олон жил хамтран ажиллаж байна. Шүүхийн тухай багц хуулийн төсөл батлагдахаас эхлээд шүүгчийн сонгон шалгаруулалтын программ боловсруулж, шинэчлэх болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шүүгчийн ёс зүйн сургалт зэрэг олон чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

 

 

Энэ удаагийн сургалт нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийтийн алба, нийгмийн харилцаа, хувийн амьдралд баримтлах ёс зүй, олон улсын стандарт, төвийг сахих зарчим, ашиг сонирхлын зөрчил, зан төлөв зэрэг сэдвээр үргэлжилж байгаа юм.

 

 

Шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготой уг сургалтыг өнгөрсөн сарын 22-30-нд орон нутагт есөн бүсэд зохион байгуулсан бөгөөд 271 шүүгч оролцсон юм. Харин нийслэл дэх \"Шүүгчийн ёс зүйн сургалт” энэ сарын 7-ыг хүртэл 5 ээлжээр үргэлжлэх болох бөгөөд 209 шүүгч оролцоно.

Нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэллээ
Нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэллээ
Нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэллээ
Нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэллээ

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс