Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын тус тус 1, зарим Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн баримт бичгийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагаас 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалын 1 сул орон тоонд 4 нэр дэвшигч /нөөцөөс/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын 1 сул орон тоонд 13 нэр дэвшигч /нөөцөөс 7, шалгалтад оролцохоор 6/, Дархан – Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 2 нэр дэвшигч, Захиргааны хэргийн анхан шатны 16 шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 20 нэр дэвшигч, Иргэний хэргийн анхан шатны 10 шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 15 нэр дэвшигч, Эрүүгийн хэргийн анхан шатны 10 шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 13 нэр дэвшигч, Сум дундын 4 шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 5 нэр дэвшигч бүртгэсэн.
Шалгалтад оролцохоор бүртгүүлсэн /нөөцөөс нэр дэвшигчдээс бусад/ нэр дэвшигчдээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч С.Олзод хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалгалтын ажиллагаанд оролцоогүй болно.
Нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж, үнэлэх Шүүхийн Мэргэшлийн Хорооны шалгалт 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдаж, Мэргэшлийн Хорооны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн нэгдсэн үнэлгээ гарлаа.
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2018.10.15