Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс зохион байгуулж буй \"Судалгааны тайлангийн танилцуулга” цуврал хэлэлцүүлэг өнөөдөр (2018.05.25) боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүх хуралдаан хойшилж буй шалтгаан нөхцлийг судлах чиглэлээр хөндлөнгийн судалгааны байгууллага болох Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллаж, \"Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдаан хойшлох буюу удааширч буй шалтгаан нөхцөл” сэдэвт судалгааг гүйцэтгүүлсэн билээ.
Энэхүү судалгааг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ П.Амаржаргал, эрдэм шинжилгээний ажилтан М.Очирбат, Г.Халиунаа нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгээр судалгааны үр дүнг эдгээр судлаачид танилцуулж, хэлэлцүүлсэн юм.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Хэлэлцүүлгээс гарсан судалгааны ач холбогдолтой саналуудыг энэхүү судалгаанд тусгаж, цаашид шүүгчийн сургалтын гарын авлага хэлбэрээр шүүгчийн хүртээл болгох юм.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн