Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны зорилго зорилтуудыг тус шүүхийн шүүгч, ажилтнуудад танилцууллаа. Мөн шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөлтэй танилцлаа.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Ганбаатар тус шүүхийн 2017 оны тайлангаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэгт танилцуулж улмаар шүүгч захиргааны ажилтнууд өөрийн шүүхэд тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсэгт санал дэвшүүлэн харилцан ярилцав. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж \"Танай шүүх шүүхийн байгууллагын өмнө тавигдсан зорилго зорилтыг сайн хангаж ажиллаж байгаа юм байна. Ялангуяа шүүх шүүгчдийн бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлыг хангаж төлөвшүүлэх дээшлүүлэхэд сайн зүйлүүд их хийжээ. Хойшдоо ололтыг бататгаж иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээг улам сайн хангаж ажиллахыг хүсье\" гэснээр уулзалт өндөрлөлөө.