Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар бодлогын судалгаа, шүүхийн практикийн судалгаа, лавлагаа, зөвлөмж зэргийг боловсруулдаг бөгөөд хийсэн судалгааны бүтээгдэхүүнээ эмхэтгэн жил бүр эмхэтгэл болгон хэвлүүлж шүүгч, судлаач, олон нийтийн хүртээл болгодог уламжлалтай.
      Энэ хүрээнд тус хүрээлэн 2016 онд шүүх судлал, шүүхийн эрх зүйн чиглэлээр хийж гүйцэтгэсэн 8 судалгаа, шүүхийн захиргааны үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл бүхий 6 лавлагаа, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах талаарх аргачлал бүхий зөвлөмж зэрэг судалгааны бүтээгдэхүүнийг эмхэтгэн эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, судлаач, хуульчид Та бүхэнд цахим хэлбэрээр толилуулж байна. 
 
 
 
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН