Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор(ScD) Нанзаддоржийн Лүндэндоржийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

МУИС-ийн профессор Нанзаддоржийн Лүндэндорж нь философич, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1990-1993 онд ОХУ-ын Москва хотод Удирдлагын Академийн аспирантурт суралцаж Философийн ухааны докторын (Ph.D) зэрэг, 2003 онд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалах коммисст Хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D.) зэрэг тус тус хамгаалсан. 1994-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 1999 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд захирал, тэнхмийн эрхлэгч, 2012-2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, 2013 оноос Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ 

Тэрбээр төрийн болон эрх зүйн онол, эрх зүйн философи, үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшиж, судалгааны ажил эрхэлдэг. Судалгааны ажлын чиглэлээр нэг сэдэвт зохиол 6, их, дээд сургуулийн сурах бичиг гарын авлага 4,www.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー судалгааны өгүүлэл, илтгэл 60 гаруйг хэвлүүлсэн билээ.

 

 

 

Монгол Улсын Их Сургуулийн хамт олон хүндэтгэл үзүүллээ

 

Н.Лүндэндорж: Эрдмийн өргөө Монгол Улсын Их сургуулийнхаа Алтан титэмд мөргөж, профессор багш нартаа талархал илэрхийлье

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ 

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржийг Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн багш нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ \"МУИС-ийн хамт олон өнөөдөр гурван шинэ гавьяатаа хүлээн авч, баяр хүргэж байна. Мөн олон багш Төрийн дээд одон медалиар шагнууллаа. Монголын ард түмний оюунд Монгол Улсын их сургуулийн багш нарын оруулж байгаа хувь нэмрийг үнэлж байгаад талархаж байна. Олон эрдэмтэн багш нараас шигшигдэж, алдар гавьяагаа үнэлүүлсэн Эрхэм та бүхэндээ хамт олон болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе” гэлээ. Профессор Н.Лүндэндорж \"Энэхүү шагналыг Монгол Улсын Их Сургуулийн минь бидэнд өгч байгаа хайр хишиг, хүндэтгэл, хөдөлмөрийн үнэлгээ гэж хүлээж авч байгаа. Тиймээс хамгийн түрүүнд эрдмийн өргөө сургууль дээрээ ирлээ. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 60, 70 жилийн ойн баяраар намайг Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулахаар тодорхойлж байсан. МУИС босго өндөртэй, хэрийн хүнийг шагналд тодорхойлдог байгууллага биш. Тэр давааг давж эрдэмтдийн зөвлөлөөр тодорхойлуулсан минь Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухааны онолын сэтгэлгээнд түлхэц оруулсан, судалгааны шинэ чиглэл үүсгэсний минь үнэлэмж. Шавь бэлтгэж, хэд хэдэн доктор төрүүлснийг минь төр засаг, Монгол Улсын Их Сургууль минь үнэлсэн гэж бодож байна. Монгол Улсын эрдмийн өргөө болсон Их сургуулийнхаа Алтан титэмд мөргөж, профессор багш нартаа талархал илэрхийлье” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ 

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамт олон мөн Төрийн дээд шагналаар шагнуулсан багш нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хууль зүйн сургуулиас хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж \"Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн\" цол тэмдгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго нар \"Монгол Улсын гавьяат багш\" цол тэмдгээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан \"Алтангадас\" одонгоор тус тус шагнуулсан юм.

 

 

 

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хүндэтгэл үзүүллээ

 

Б.Сарантуяа: Шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлж баршгүй.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олон болон Улсын дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, тамгын газрын дарга нар хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа хамт олноо төлөөлж хэлсэн үгэндээ \"Монгол Улсын Их Сургуульд жинхэнэ профессор хоёрхон байдгийн нэг нь Н.Лүндэндорж багш. Монгол Улсад хоёр том салбар шинжлэх ухааны доктор ганц байдаг нь манай дарга. Шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлж баршгүй. Шүүхийн тухай багц хуулийг санаачилсан, боловсруулсан, батлуулсан, гардан хэрэгжүүлж байгаа хүн нь манай дарга. Шүүхийн захиргааг удирдаж ухаалаг, оюунлаг шийдвэрүүд гаргадаг учраас үр дүн нь сайн, ирээдүй нь зөв төлөвшиж байгаа. Шүүхийн шинэтгэл яаж хэрэгжиж байгааг олон улсын шинжээчээр үнэлүүлж, сайн дүн авсан улс ховор. Ийм шүүхийн шинэтгэл хийхэд Н.Лүндэндорж профессорын хувь нэмэр асар их. Үүнээс гадна Монгол Улсад дагнасан шүүхийн тогтолцоог бий болгосон, мөн шүүгчийн нийгмийн асуудлыг 105 жилийн түүхэнд байгаагүйгээр шийдүүлж, хамгаалж чадсан. Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсанд хувиасаа болон хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын эрдмийн бүтээл, ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.

 

 

 

Т.Уранцэцэг: Шүүхийн тухай багц хуулийн автор нь Н.Лүндэндорж багш

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Улсын Дээд шүүхийг төлөөлж хэлсэн үгэндээ \"Шүүхийн захиргааны дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсанд шүүхийн хамт олон баяртай байна. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвиж, түүнийгээ хэрэгжүүлсэн гавьяатан бол яах аргагүй Н.Лүндэндорж дарга. Шүүхийн багц хууль хэрэгжсэнээрээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн орчин бүрдсэн. 2000-аад оны үед шүүх эрх мэдэл бие даасан эрх мэдэл, Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн байгууллага шүү гэж бичиж байсан нь өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаар шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр маш олон арга хэмжээ авсан. Энэ бүхний гавъяаг үнэлж байгаад талархаж байна. Шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэхийг хүсье” гэсэн юм.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, шүүгч, шүүхийн захиргааны байгууллагын хамт олонд хандаж хэлсэн үгэндээ \"Монгол Улсын Их сургуулийн өндөр босго шалгуурыг давж, хоёр удаа энэ шагналд тодорхойлуулсанд би баяртай байдаг. Монгол Улсын Их сургуулийн 60 жилийн ойн илтгэлд \"Н.Лүндэндоржийн удирдсан эрх зүйн онолын түүхийн судалгааны баг судалгааны шинэ чиглэл үүсгэсэн, шинэ үзэгдэл” гэж дүгнэж байсан. Хууль зүйн онолын сэтгэлгээг хөгжүүлэхдээ дэг сургууль бүрдүүлсэн. 2006 онд \"Өдрийн сонин”-нд \"Шүүх эрх мэдлийн хямрал” нийтлэлээ хэвлүүлж байсан. Энэ нийтлэлийг уншихад миний бичсэн зүйлийн хэд нь хууль, аль нь институци болсныг дүгнэх биз ээ. Шүүхийн салбарт хийсэн ажил, зүтгэлийг минь үнэлж байгаад шүүхийн салбарынханд талархаж явдаг. Шагнал санаа, сэдэл өгөх ёстой. Хууль зүйн онолын сэтгэлгээг үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Мөн хууль зүй, шүүх судлалын талаар хуримтлуулсан мэдлэг туршлагаа залуу судлаач, эрдэмтдэд өвлүүлнэ. Шүүх судлалын олон судлаач, эрдэмтэн бэлтгэнэ” гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ 

 

Дүүргийн шүүхүүдийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нар баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс