Шүүхийн сахилгын хороо, Монголын хуульчдын холбоо хамтран “Шүүгчийн ёс зүй, сахилга: Залгамж чанар, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа панелистаар оролцож, шүүгчийн хараат бус байдал, ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцооны талаар байр сууриа илэрхийллээ.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа хэлсэн үгэндээ “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангахын төлөө тууштай ажиллана. Гэхдээ үүний зэрэгцээ шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын зөрчлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч нь ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай байх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үндэс юм” гэдгийг онцлов.

 

 

Хэлэлцүүлгийн үеэр хуульчийн ёс зүйн суурь зарчим, шүүгчийн ёс зүй, хариуцлагын тогтолцоо, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх арга замын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын сайн туршлагаас харилцан хуваалцсан юм.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ