Шүүгчийг хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, хэвийн ажиллагаа, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай хамтран шүүгч нарт тусгай хэрэгсэл ашиглах мөн галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой анхан шатны мэдлэг, мэдээлэл олгох онол, дадлагын сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Т.Сайханаа удирдан 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хийн буудлага, сургалтын байранд явуулав