Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 246 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 27 сул орон тоонд 160 нэр дэвшигчийг бүртгэсэн.

Батлагдсан хуваарийн дагуу 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх, Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхэд нэр дэвшигчид Үндсэн хуулийн болон салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт өгнө.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР