Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн захиргааны төв байгууллагын дарга, дээд шүүхийн шүүгч Ну Гён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын шүүхийн байгууллагууд олон жилийн турш хамтын ажиллагаатай ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар харилцааг шинэ шатанд гаргаж, шүүхийн захиргааны байгууллагад чиглэсэн харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

 

 

Санамж бичгийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудыг БНСУ-ын шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцуулж, үйлчилгээний стандарт, цахим системийн ашиглалт, цаасан бичиг баримтын хэрэглээг хэрхэн бууруулсан талаар туршлага судлах, чиг үүргийн дагуу чадавхжуулах олон улсын сургалт хөтөлбөрүүдэд тогтмол хамруулахаар тохиролцлоо.

Хоёр улсын хамтын ажиллагаа нь шүүхийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, ажилтнуудыг чадавхжуулах замаар шударга, шуурхай, иргэн төвтэй, үр нөлөөт шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.

 

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Хун Сан Хий, БНСУ-ын дээд шүүхийн судалгааны шүүгч, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Хан Жи Хёд, судалгааны шүүгч Сун Ин Хи, дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн захиргааны төв байгууллагын даргын туслах Чу Рэ Ын нар оролцлоо.  

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ