Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрахаар ахлуулсан “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг бэлтгэх ажлын хэсэг 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдлаа.

 

 

Хурлаар хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, чиг үүрэг, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээний зохицуулалт зэргийг хэлэлцэж, сэдэв боловсруулах багш нарыг сонгов. Мөн Сургалтын хөтөлбөр, гарын авлагыг Герман, Канад, Япон Улсын сайн туршлагад тулгуурлан 2026 оны 10 дугаар сард багтаан боловсруулж, сургагч багш бэлтгэх ажлыг эхлүүлэхээр тогтлоо.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, шалгалт болон төгсөлтийн тайлангийн үнэлгээнд үндэслэн мэргэжлийн зөвлөмж өгөхөөр болов.

 

 

Хуралд ажлын хэсгийн гишүүн, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Сургалт, судалгааны төвийн дарга Э.Энхзаяа, сэтгэл судлаач Б.Нямаа, Шихихутаг их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Sc.D), профессор Ш.Батсүх, доктор (Ph.D), дэд профессор П.Байгальмаа, сэтгэл судлалын багш, доктор (Ph.D) Ш.Доржханд, хуульч, сэтгэл судлаач, доктор (Ph.D) Б.Баянжаргал нар оролцлоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ