Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 199 дүгээр тогтоолоор Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталлаа.
Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:20 цагаас эхэлнэ. Нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу шалгалтад оролцох тул тогтоосон цагаас хоцрохгүй байхыг анхаарна уу.
Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт нийт 30 оноотой бөгөөд 20 ба түүнээс дээш оноо авснаар тус шалгалтад тэнцсэнд тооцно.
Шалгалтын хуваарьтай танилцана уу.


ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР