Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй зарлал хүргэж байна. Хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 704 тоот хурлын танхимд зохион байгуулна. 

 

Та хэлэлцүүлэгт дараах хэлбэрээр оролцож, саналаа илэрхийлэх боломжтой. 

Биечлэн оролцохыг хүсвэл  ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. 

Саналаа өгөхийг хүсвэл  ЭНД ДАРЖ орно уу. 

2027 оны Төсвийн төсөл ЭНД ДАРЖ орно уу.

Идэвхтэй оролцож буй Танд талархал илэрхийлье.

 

 

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР