Монгол Улсын шүүх 2026 оны эхний хагас жилд 178396 хэрэг, маргааныг хүлээн авснаас 119448 хэрэг, маргаан буюу 67.0 хувийг  анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэсэн байна. 
 

    Анхан шатны шүүх 2026 оны эхний хагас жилд 171101 хэрэг, маргааныг хүлээн авснаас 114718 хэрэг, маргаан буюу 67.0 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 9900, иргэний 73680, захиргааны 1284, зөрчлийн 29854 хэргийг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32771 хэргээр буюу 40.0 хувиар өссөн байна. Үүнээс эрүүгийн хэрэг 1958 хэргээр буюу 24.7 хувиар, иргэний хэрэг 31476 хэргээр буюу 74.6 хувиар, захиргааны хэрэг 212 хэргээр буюу 19.8 хувиар тус тус өссөн бол зөрчлийн хэрэг 875 хэргээр буюу 2.8 хувиар буурсан байна. 
 

    Давж заалдах шатны шүүх 2026 оны эхний хагас жилд 5651 хэрэг хүлээн авснаас 4410 хэрэг буюу 78.0 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 1494, иргэний 1880, захиргааны 425 хэрэг, зөрчлийн 611 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 424 хэргээр 10.6 хувиар өссөн байх ба үүнийг задалж үзвэл эрүүгийн хэрэг 59 хэргээр буюу 4.1 хувиар, иргэний хэрэг 355 хэргээр буюу 23.3 хувиар, зөрчлийн хэрэг 14 хэргээр буюу 2.3 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 4 хэргээр буюу 0.9 хувиар буурсан байна.
 

    Хяналтын шатны шүүх 2026 оны эхний хагас жилд 1644 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 320 хэрэг буюу 19.5 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 69, иргэний 176, захиргааны 75 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэний хэрэг 53 хэргээр буюу 43.1 хувиар, захиргааны хэрэг 13 хэргээр буюу 21.0 хувиар тус тус өссөн бол эрүүгийн хэрэг 11 хэргээр буюу 13.8 хувиар буурсан байна.

 

 

Монгол Улсын шүүхийн 2026 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээтэй  https://heyzine.com/flip-book/ea89ed9a02.html болон QR уншуулан танилцана уу

 

 

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА,

СТАТИСТИКИЙН ГАЗАР