Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар зарлигаар Цэндийн Цогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон.
Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар нар шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Ц.Цогтод баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Ерөнхий шүүгч Ц.Цогтод хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах их үйлсэд амжилт хүсэж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх болон хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ