Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн (Твиннинг) төслийн хүрээнд Богино хугацааны зөвлөхүүдтэй туршлага солилцох зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2026.06.15) боллоо.

Уулзалтаар Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр ахлуулсан “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд үүнтэй холбогдуулан Хамбург мужийн Хамбург хотын Бүсийн шүүхийн шүүгч, танхимын тэргүүн Хайке Хуммелмайер, Бавари мужийн Байрет дахь бүсийн шүүхийн шүүгч Арно Поннат нар Германы болон Европын бусад улсуудын “Шүүгчийн ёс зүйн дүрэм”, ХБНГУ-ын шүүхийн тухай хуульд ёс зүйн дүрмийг хэрхэн тусгасан талаар болон шүүгчийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх арга хэлбэрийг танилцуулан, олон улсын туршлагаас хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, Хамбург мужийн Хамбург хотын Бүсийн шүүхийн шүүгч, танхимын тэргүүн Хайке Хуммелмайер, Бавари мужийн Байрет дахь бүсийн шүүхийн шүүгч Арно Поннат, Төслийн суурин зөвлөх Кристоф Копецки мөн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа болон бусад албаны хүмүүс оролцов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ