Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит 17 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, батлахаар дэмжив.
- Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журмын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, төсөлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдээс гаргасан саналыг тусган боловсруулж, шүүх болон шүүхийн Тамгын газруудаас санал авч, дахин танилцуулахыг ажлын хэсэгт даалгав.
- Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай, мөн тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
- Нэр бүхий хоёр шүүгчээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, нэг шүүгчийн хүсэлтийн талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай тогтоолыг баталж, нэг шүүгчийн хүсэлтийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ