Монгол Улсын Их хурлын 2025 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор шүүх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд оролцогч байгууллагуудын хооронд харилцан мэдээлэл солилцох боломжийг сайжруулах, техникийн шийдэл болон холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын захирамжаар байгуулсан.
Тус ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, ажлын хэсгийн дэд даргаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн /зөвшилцсөнөөр/ Г.Даваадорж болон Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ч.Номин нар ажиллаж байна.
Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар өнөөдөр (2026.05.07) Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр шүүхийн цахимжилтын үйл явцыг танилцуулж, цаашид эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд ажлын хэсгийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар харилцан санал солилцов.



ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТЫН ТӨВ