Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит 15 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

1. Шүүхийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлуулах тухай  төслийг танилцуулав.

 

2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээс ирүүлсэн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт болон шүүгчид чөлөө олгох тухай асуудлыг дахин хэлэлцэхээр тус тус хойшлуулж шийдвэрлэв.

 

3. "Шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцох аргачлал”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр байгуулагдсан шүүхийн шүүгчийн зохист ачааллыг тодорхойлох ажлын хэсгээс явцын танилцуулгыг хийв.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ