Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж шалгарсан Төмөрбаатарын Өсөхбаярыг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
- Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах тухай асуудлыг дахин судалж, шийдвэрлэхээр хойшлуулав.
- Шүүгчид чөлөө олгох тухай асуудлыг хэлэлцэж, хангаж шийдвэрлэв.
- Шүүгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолын үндэслэл шалтгааныг хэлэлцэж, Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлалд өөрчлөлт оруулах талаар судлахаар болов.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ