Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар  “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 65 дугаар тогтоолд гаргасан 16 гомдлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар:

Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн сул орон тоонд

•              Өлзийсайханы Мөнхцэцэг

•              Доржсүрэнгийн Галтогтох нарыг 68, 69 дүгээр тогтоолоор,

Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн сул орон тоонд

•              Болдын Уугансүрэнг 70 дугаар тогтоолоор бүртгэв.

Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авна.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР