Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-иас дээш оноо авч тэнцсэн 1 нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу оролцсон.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу тус нэр дэвшигчээс авсан ярилцлагын шалгалт, хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ.
Сонгон шалгаруулалтын нийлбэр оноо болон эрэмбэтэй танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР