Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн захиргааны ажилтны 2026 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулж сургалтад анхан болон давж заалдах шатны шатны шүүхийн Тамгын газрын нийт 789 албан хаагч нар цахимаар хамрагдав.

 

 

 

Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах хандлагыг төлөвшүүлэх, иргэд болон хамт олонтой харилцах харилцааны ур чадварыг сайжруулах замаар шүүхийн байгууллагын нэр хүнд, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд сургалтын зорилго орших бөгөөд сургалтыг Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Сургагч багш Б.Сугар “Шүүгчтэй холбоотой сахилгын гомдол ба шүүхийн захиргааны ажилтны анхаарах асуудал” сэдвээр, Монгол Улс, Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү “Төрийн албан хаагчийн ёс зүй, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр сургалтыг удирдан явуулж, нийт 789 шүүхийн захиргааны албан хаагч нар цахимаар хамрагдав.

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР