Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус 13 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын явц, гэрээний хэрэгжилттэй танилцсаны дараа ажил гүйцэтгэх хүсэлтийг шийдвэрлэхээр тогтов.
- “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-ийн ашиглалтыг системийн ачаалал, гацалтаас шалтгаалан анхан шатны шүүхүүдэд түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэв. Харин давж заалдах шатны шүүхүүд “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-ийг үргэлжлүүлэн ашиглаж, шүүх хуралдааны явцыг цаг алдалгүй, тухай бүр бүртгэх ажиллагаа хэвээр үргэлжлэх юм.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ