Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, хүчин төгөлдөр болсон.
Тус журмын өөрчлөлтөөр эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулийг хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтын салбар эрх зүйн чиглэлийг өөрөө сонгохоор зохицуулагдсан.
Үүний дагуу эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн салбар эрх зүйн сонголтыг нийтэд мэдээлж байна.
Нэр дэвшигчид дараах дарааллын дагуу салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт өгөхийг анхаарна уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР