Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нийт 237 нэр дэвшигчийг бүртгэлээ. Үүнд:
1.Анхан шат:
- Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 72 нэр дэвшигч;
- Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 33 сул орон тоонд 137 нэр дэвшигч;
- Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 26 нэр дэвшигч.
2.Давж заалдах шат:
- Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд 2 нэр дэвшигч.
Нэр дэвшигчдээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] хаягаар хүлээн авна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР