Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр /2026.04.20/ боллоо.

Уг төсөл нь Канадын засгийн газар, Гадаад харилцааны яамны санхүүжилтээр “Шүүхийн хараат бус байдал, институтийн шударга байдал”, “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” болон “Шударга ёсны хүртээмж ба шүүхийн байгууллагуудын хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх” гэсэн үндсэн гурван хүрээнд хэрэгжиж байна.

Энэ удаагийн төслийн удирдах хорооны хурлаар өмнөх онд талуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2026-2027 оны төлөвлөгөө, жендерийн стратеги болон мэдээлэл харилцааны төслийг хэлэлцэж, санал солилцлоо.


“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийг Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн академи болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлж гишүүн Л.Өлзийжаргал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын референт Б.Сугармаа нар оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ