Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

  • Нэр бүхий 1 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэв.

 

  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45, 73  дугаар зүйлд зааснаар  шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс 2022 оноос 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэг болон гомдол хүсэлтийн шийдвэрлэлт, эрх бүхий байгууллагад шалгах ажиллагаа явагдаж байгаа талаарх мэдээллийг танилцуулав.

 

  • “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Журмын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдээс гаргасан саналыг тусган боловсруулж, дахин хэлэлцүүлэхээр хойшлуулав.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ