Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, “Ай Си Ти Групп” ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр нар 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа, ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, Н.Энх-Амгалан нартай уулзлаа.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Цахим шүүх 2.0” цөм системийн хэрэгжилтийн явцын талаар, “Ай Си Ти Групп” ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр “Цахим шүүх 2.0” төслийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системүүдийн танилцуулгыг хийв. 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж талуудын хамтын ажиллагаа үр дүн өндөр байгааг онцолж, хэрэгжиж буй болон цаашдын ажлын талаар санал солилцов. “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа шүүхийн цахимжилтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа илэрхийлэв.

 

 

Өнөөдрийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг нарийвчлан төлөвлөх зорилгоор өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар тогтлоо.

 

 

 

                             ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР