Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрүүдэд “Шүүхийн цахимжилт” сэдвээр Флорида мужийн Пенсакола хотод зохион байгуулна.

     Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулалт хийж, хөтөлбөрт хамрагдах нийт 5 оролцогчийг сонгох тул хамрагдах хүсэлтэй шүүхийн захиргааны ажилтнууд /Англи хэлний мэдлэг шаардахгүй/ анкетыг зааврын дагуу бөглөн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Жич: Дараах шаардлагыг хангасан байх. Үүнд:

  1. Өмнө нь “Нээлттэй дэлхий” болон бусад холбогдох Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж байгаагүй,
  2. Шаардлагатай тохиолдолд Монголын түүх, соёлын онцлогийн талаар танилцуулга хийх боломжтой байх,
  3. “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

 

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар