Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар Шүүхийн ахмадын холбооны ажлын албаны дарга Б.Сарантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдинням тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өөрсдийн мэдлэг туршлага, хөдөлмөрөө зориулсан ахмад шүүгч нартаа талархал илэрхийлэв.
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилгын ажлын явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, шүүн таслах ажиллагааны статистик мэдээ, хэрэгжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний талаар танилцуулав.

Шүүхийн ахмадын холбооны ажлын албаны дарга Б.Сарантуяа ахмадын төлөөллийг хүлээн авч уулзсан Шүүхийн ерөнхий зөвлөл ажлын албанд талархан амжилт хүсэв.


ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ