“Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч шалгалт өгөх эрх зүйн төрлийг сонгох зохицуулалт шинээр орж хүчин төгөлдөр болсон.
Журмын нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаар тогтоолоор “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус тогтоолоор өргөдлийн загварыг шинэчлэн баталсан.
Иймд 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд бүртгэл явагдаж буй эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан болон давж заалдах шатны шүүхэд нэр дэвшигчид өргөдлийн загварыг шинэчлэн цаасан хэлбэрээр ирүүлнэ үү.
Жич: эрүүгийн болон иргэний, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхэд нэрээ дэвшүүлсэн бол өргөдлийн маягтыг шинэчлэх шаардлагагүй, нэрээ дэвшүүлсэн шүүхийн тухайн салбар эрх зүйгээр шалгалтаа өгнө.
Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР