Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тус аймгийн Хашаат, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх сумдын иргэдэд хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын албан хаагчид “Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг хэрэг маргаан, анхаарах асуудал" сэдвээр мэдээлэл өгөв.


АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР