Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадалд сургах зорилгоор Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Н.Дагидандорж “Ёс зүй ба зөв дадал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар "Төрийн албаны тухай", "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай", "Монгол Улсын Шүүхийн тухай" хууль, Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ёс зүйн хэм хэмжээ батлах тухай” 109 дүгээр тогтоол, "Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм", "Ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам", "Шүүхийн үйлчилгээний стандарт"-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зохицуулалтын талаар  мэдээлэл өгөв. 

 

 

                                                               Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар