Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах нар өнөөдөр (2026.03.04) Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Кофецки, Богино хугацааны зөвлөх Кристиан Хаппе, Элизабет Хартунг нарыг хүлээн авч уулзлаа.
“Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөхүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхийн захиргааны ажилтны сургалтын талаар танилцуулга хийж, практикт суурилсан богино хугацааны мэргэшүүлэх сургалтын модуль боловсруулах ажлын явц, гарын авлагын боловсруулалтын талаар мэдээлэл өглөө.
Мөн 2026 оны 03 дугаар сард зохион байгуулагдах сургалтын хөтөлбөр боловсруулах болон анхан шатны сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийх семинарын зохион байгуулалтын талаар санал солилцон, цаашдын техникийн туслалцаа, сургалт, судалгааны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Өнөөдрийн уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Мэдээлэл, ёслол хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Намуунаа, Шүүхийн захиргааны ажилтны сургалт хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл, Суурин зөвлөхийн туслах С.Одончимэг, Ц.Батжаргал нар оролцов.

.jpg)

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ