Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хуралдаанаар “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар төлөвлөгөөг батлав. Мөн энэ оны 2 дугаар улиралд эвлэрүүлэн зуучлагчид болон эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудын хамтарсан давтан сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ