Ажлын хэсгийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Цахим шүүх 2.0 цахим платформын “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны модулиудын нэвтрүүлэлтийн явыг танилцуулж, ажлын хэсгээр шийдвэрлүүлэх асуудлыг танилцуулж, санал солилцов.
Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхөө, Ц.Мөнхтулга, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Өлзийтүвшин, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Оргилсайхан, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Мөнхбаяр, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов /цахимаар/, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек /цахимаар/, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Б.Оч, "Ай Си Ти групп" ХК-ийн төлөөлөл оролцов.






МЭДЭЭЛЛИЙН ТӨВ