Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүгчийн албан тушаалд Эрхэмбаатарын Бүрэнтогтохыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан, шүүгч Э.Бүрэнтогтох тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна. Ёслолын ажиллагаанд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгч Э.Бүрэнтогтохын гэр бүл оролцож, ажлын амжилт хүслээ.

 

 

 

                                         ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР