XVII жарны "Сүрээр дагагч" хэмээх Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны билигт сайн өдөр Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын хамт олон ахмадуудтайгаа Сар шинийн хүндэтгэлийн нэгдсэн золголт хийлээ. Энэ үеэр “Монгол наадгай” тэмцээн зохион байгуулж, нийт шүүгч, ажилтнууд оролцов. Тэргүүн байранд  П.Ууганцэцэг ахлагчтай “Дөрвөн бэрх” баг, дэд байранд М.Ганчулуун ахлагчтай “Өлзийт золголт” багууд шалгарлаа. 

 

 

 

 

 

 

                                     ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР