Ажлын хэсгийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Цөм системийн иргэний хэргийн туршилтын явц, хийгдсэн ажлуудын тойм, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулав. Түүнчлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны анхан болон давж заалдах шатны шүүхийн модулийг танилцуулж, санал солилцов.

 

Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Н.Баярмаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр, О.Одгэрэл, Д.Хулан, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Ж.Кульдана, шүүгч Э.Цолмон, Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч О.Золбаяр, Т.Энхжаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ж.Баянжаргал, "Ай Си Ти групп" ХК-ийн төлөөлөл оролцов.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ