Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа өнөөдөр (2026.02.16) Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Доржгочоогийн Баатархүүг, Алтангадас одонгоор Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Пунцагжавын Болормааг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ганболдын Золбоо, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ганбатын Гантуяа, Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Батхуягийн Батцэцэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын сантехникч Сумъяагийн Болор-Эрдэнэ нарыг тус тус шагналаа.

 

 

 

 

 

 

 

Мөн ахмад шүүгч болон эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан шүүхийн захиргааны ажилтнуудыг Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг, Жуух бичгээр, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр, Зам тээврийн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнаж, шагналыг гардуулан өглөө.

 

“ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР:

Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан, ахмад настан Лхамжавын Сарангэрэл,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Хууль зүйн асуудал хариуцсан референт Онгоцын Должиндэмид,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Дашзэвэгийн Наранцэцэг,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Ахлах нягтлан бодогч Гомбодоржийн Нармандах,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Нэгдэлханы Болатбек,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Доржхорлоогийн Оюунжаргал,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Цагаанхичигийн Отгонжаргал,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Алтанхуягийн Даваасүрэн,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Ганбатын Соронзонболд,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Галдангийн Гантуяа,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Батцогтын Даваасүрэн нарыг тус тус шагнав.  

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Шүүгч асан, ахмад настан Руламын Авирмэд,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Үйлчлэгч асан, ахмад настан Сүрэнгийн Сугар,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Нярав Муудайгийн Баатарцол,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын  Эвлэрүүлэн зуучлагч Буриадын Долгорсүрэн,

Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын Жолооч Дамдинсүрэнгийн Мөнхтулга,

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын Жолооч Хаянхярваагийн Эрдэнэхүү,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Шагдарсүрэнгийн Отгонцэцэг,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Үйлчлэгч Мягмарсүрэнгийн Мөнгөнтуяа,

Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Доржпүрэвийн Эрдэнэцэцэг,

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын Ахлах нягтлан бодогч Балжиннямын Мөнхзул,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Ганбатын Батзориг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Нярав Нямсүрэнгийн Болдбаатар нарыг тус тус шагнав.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Жижүүр асан, ахмад настан Данзансамбуугийн Авид,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Олон талт хамтын ажиллагаа, бодлого үйл ажиллагаа хариуцсан референт Баясахын Сугармаа,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Ахлах нягтлан бодогч Самбуугийн Оюунаа,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн судлаач-багш Батбаярын Баатар,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Аж, ахуй үйлчилгээний хэлтсийн сургалтын төв, тоног төхөөрөмж хариуцсан менежер Батзоригийн Батзолбоо,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Аж, ахуй үйлчилгээний хэлтсийн жолооч Даваагийн Одбаяр,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Жолооч Күнгебайгийн Максим,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын  Галч Шаргаагийн Нямдаваа,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын Бичиг хүргэгч Юндэнгийн Гэрэлтзул,

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Сантехникч Мягмарсүрэнгийн Баярсайхан,

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын Бичиг хүргэгч Догмидмаагийн Загдбазар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Эмч Басбишийн  Алтанхуяг,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Нярав Санжжумдааны Батхонгор,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Үйлчлэгч Азатын Ашкон,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Жолооч Сумъяагийн Ганбаатар,

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын Жолооч Аюушийн Доржбат нарыг тус тус шагнав.

 

 

 

 

 

 

“ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч асан, ахмад настан Хайдавын Алтанцэцэг,

Ажилчны районы шүүхийн шүүгч асан, ахмад настан Нянаравын Цэрэнчимэд,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт, хөгжлийн асуудал хариуцсан референт Эрдэнэбулганы Батцэнгэл,

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Хуягийн Наранцацрал,

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн дарга Сэрээтэрийн Оюунтунгалаг,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Төмөрийн Батхишиг,

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Энэбиш Эрдэнэцэцэг,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Батзанын Болормаа нарыг тус тус шагнав.

 

 

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Баатарсүрэнгийн Оюунгэрэл,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Нэгдэлханы Болатбек,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Буриадын Долгорсүрэн,

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Жигмэддоржийн Уранцэцэг,

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Галбадрахын Баярхүү,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Пүрэвдоржийн Энхмаа,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Алтантариан Оюун-Эрдэнэ,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Банзрагчийн Туяа,

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Цэрэндагвын Энхтуяа,

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Баасандоржийн Мөнх-Өлзий,

Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Эрдэнэбаатарын Одонтуяа,

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Буянтогтохын Доржсүрэн,

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Шинэхүүгийн Анхцэцэг,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Батгэрэлийн Мөнхцэцэг,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Батчулууны Байгалмаа,

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Намсрайжавын Дэлгэрцэцэг,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Чулуудайн Бадамцэцэг,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Тэгшсайханы Отгонтуяа,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Содномпилжээгийн Түвшинтөр,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Болдбаатарын Билгүүн,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Батцоожийн Батжаргал,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Баярмагнайгийн Хулангоо,

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Оюунсүрэнгийн Шинэцэцэг,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Түвшинбаатарын Мөнхтуяа,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Отгонбаярын Отгонцэцэг,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Мөнхбатын Баасанцэцэг,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Энхбаатарын Нарантуяа,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Мөнхдаваагийн Буяндэлгэр,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Мягмарын Бишдарь,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Баярсайханы Энхтуяа,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Жигжидсүрэнгийн Лхамдолгор,

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Даваанямын Одончимэг,

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Эрдэнэбаатарын Лхагвасүрэн,

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Түмэнсайханы Дөлгөөн,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Баярсайханы Ариунбаяр,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Мейрамбекийн Жадыра нарыг тус тус шагнав.

 

 

 

 

 

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Аж, ахуй үйлчилгээний хэлтсийн жолооч Баяраагийн Энхтайванг шагнав.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Төрийн дээд одон, медаль, салбарын тэргүүнээр шагнагдсан Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад хандан шүүхийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, шүүх эрх мэдлийн байгууллагын түүхийн бүхий л цаг үеийн ололт амжилтыг бататган иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа үе үеийн шүүгч, шүүхийн байгууллагын албан хаагч Та бүхний чармайн хөдөлмөрлөснийг Монгол Улсын Төр өндрөөр үнэлсний гэрч, илэрхийлэл болж байна.

 

 

Та бүхний шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хувь нэмэр, хичээн зүтгэсэн он цагийн бахдам түүх, ололт, амжилт дардан замаар амар хялбар ирээгүйг энэхүү индрээс зориуд цохон тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Төрийн дээд цол, одон, медаль, салбарын тэргүүн цол тэмдгээр шагнагдах нь нэн хүндэтгэлтэй нэрийн төрийн хэрэг билээ. Мөн цаашид хичээн ажиллах урам зориг хариуцлага ногдож буй гэдгийг энд зориуд цохон тэмдэглэе.

Шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан албан хаагч та бүхэнд баяр хүргэж, шүүн таслах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн шударга ёсыг сахиж, хариуцлагатай ажиллахыг хүслээ.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ